full
color
#666666
http://www.juulchin.mn/wp-content/themes/juulchinoutbound/
http://www.juulchin.mn/
#313e8f
style2
77121212, 94091212, 94081212,

Виз бүрдүүлэлт

ВИЗ ГЭЖ ЮУ ВЭ?

Виз гэдэг нь тухайн улсын эрх бүхий байгууллагаас өөр бусад орны аялагч нарт олгогддог тусгай зөвгөөрлийн нэвтрэх бичгийг хэлнэ. Виз нь дотроо олон төрөл ангилалд хуваагддаг. Тухайлбал, Аялалын виз, Бизнес виз, Сургалтын виз, Ажлын виз, Эрүүл мэндийн виз, Дамжин өнгрөх виз гэх мэт олон төрөлтэй байдаг. Тухайн виз хүсэгч нь өөрийн явах зорилгодоо нийцүүлэн тохирох визийг авч аялана. Улс орон хоорондын диполмат харилцаанаас үүдэж визгүй зорчих улс орон цөөнгүй байдаг. Аль нэг улс орны виз мэдүүлэхийн тулд тухайн улсын консулын газар хандаж шаардагдах бичиг баримтыг бүрдүүсэнээр виз олгогдоно.

ВИЗНИЙ АНГИЛАЛ

Визийг үндсэнд нь 2 хуваадаг. Цагаачлалын болон цагаачлалын бус гэж ялгана. Цагаачлалын виз нь тухай оронд хууль ёсоор амьдрах, тухайн орны харяьат иргэн болж байнгын оршин суухыг хэлдэг. Харин цагаачлалын бус виз нь тухайн оронд байнгын оршин суух биш түр хугацаагаар ажил, аялал, сургалтаар зорчиход олгогдог виз юм.

ВИЗНИЙ ЗЭРЭГЛЭЛ

Визийг зэрэглэлээр нь 3 ангилдаг. Үүнд:
1. Гадаад албаны виз/ Гадаад албаны визийг гадаад албан пасспорттой ажилтанд олгоно/
2. Албаны виз / Албаны визийг төрийн ажил алба эрхэлдэг албаны пасспорттой ажилтанд олгоно/
3. Энгийн виз / Энгийн виз нь энгийн гадаад пасспорттой иргэдэд олгогдоно/

ВИЗНИЙ ХУГАЦАА

Визний хугацааг урт болон богино хугацааны гэж ангилдаг. Урт хугацааны виз нь тухайн улс оронд 3 сараас дээш хугацаанд саатах тохиолдолд олгогдоно. Богино хугацааны виз нь 3 сар доторх хугацаанд саатах зөвшөөрөлтэй олгогдоно.
Визний хүчинтэй байх хугацаа нь тухайн виз мэдүүлэгчийн нөхцөлөөс шалтгаалан олгодог. Ихэнх улс орны визний хүчинтэй байх хугацаа 1 эсвэл 3 сар байдаг. Энэ нь виз олгогдсон өдрөөс эхлэн 3 сарын хүчинтэй байдаг. Хэрвээ визний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд виз хүчингүй болж дахин виз мэдүүлэх шаардлагатай болдог.

ВИЗНИЙ ХҮЧИНТЭЙ ХУГАЦААНД ХЭРХЭН ХИЛЭЭР НЭВТРЭХ ТУХАЙ

Ихэнх тохиолдолд визийг нэг, хоёр болон түүнээс дээш удаагийн орж гарах эрхтэйгээр олгодог. Энэ нь тухайн виз мэдүүлэгчийн нөхцлөөс хамаарч олгодог. Нэг удаагийн орж гарах эрхтэй виз нь тухайн улс оронд зөвхөн ганцхан удаа л хилээр орж гарах эрхтэй байдаг. 2 удаагийн орж гарах эрхтэй визээр визний хүчинэй хугадаанд 2 удаа нэвтрэх эрхтэй. Олон удаагийн орж гарах эрхтэй виз нь визний хүчинтэй хугацаандаа хэдэн удаа ч орж гарч болно гэсэн үг юм. Дэлхийн улс орны виз олголтын журмын дагуу улс орон бүр өөр хоорондоо өөр байдаг. Тухайлбал, Австрали болон Энэтхэг улсын виз нь 3-6 сарын хүчинтэй хугацаатай бөгөөд энэ хугацаанд хэдэн удаа ч хилээр орж гарч болдог байна.

Зарим улсын виз мэдүүлэхэд шаардагдах материалууд

Америкийн элчинд виза мэдүүлэх үед шаардагдах материал

1. Гадаад пасспорт /6 сарын хүчинтэй хугацаатай байх/
2. DS-160 анкет /эндээс татах/
3. 1 хувь цээж зураг 5смХ5см
4. Визаны төлбөр төлсөн баримт
5. Цаг авсан баталгаат хуудас
6. Ажлын тодорхойлт(англи хэлний орчуулгатай)
7. Банкны тодорхойлт, дансны хуулга(англи хэлний орчуулгатай)
8. Гэр бүлийн лавлагаа(англи хэлний орчуулгатай)
9. Үл хөдлөх хөрөнгийн баталгаа(англи хэлний орчуулгатай)
10. Аяллын хөтөлбөр
11. Буудлын захиалгын баталгаа
12. Хуучин паспорт
13. Буцаж ирнэ гэсэн батлах баримт байвал сайн(нэмэлт)

Print Friendly, PDF & Email

Английн элчингийн виз мэдүүлэхэд шаардагдах материал

  1. Ажлын газрын тодорхойлолт: Ямар ажилд хэзээнээс ажиллаж байгаа, хэдэн төгрөгийн цалинтай, хэдий хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдөж байгаа, аяллын зардлыг байгууллага нь төлөх эсэх зэргийг агуулсан байна.
  2. Нийгмийн даатгалын дэвтэр
  3. Хадгаламжийн дэвтэр болон банкны сүүлийн 6 сарын дансны хуулга. Дансандаа хангалттай мөнгөтэй байх ёстой
  4. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
  5. Элчинд өгөх монгол англи бичиг баримтаа бүгдийг нь 1 % канондсон байх
  6. Хангалттай орлого олдогоо нотлох баримт
  7. Гэрлэлтийн гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ байхгүй болон гэрлээгүй тохиолдолд иргэний бүртгэлээс лавлагаа авах
  8. Цээж зураг
  9. Бүх хуучин гадаад пасспортоо нүүр хуудастай нь канонодож эх хувьтай нь өгөх
  10. Визны маягт интернетээр бөглөснөө хэвлэх /энд дарж бөглөх/
  11. Буудлын захиалгын хуудас
  12. Онгоцны билет захиалгын хуудас
  13. Цаг авсан баталгааны хуудас
  14. Визны төлбөр төлсөн баримт
  15. Аяллын хөтөлбөр
  16. Аяллын зардлын задаргаа

Жич: Дээрх бүх материалууд Англи хэл дээр орчуулгатай байхыг анхаарна уу.

Print Friendly, PDF & Email

Аяллын виз мэдүүлэхэд шаардагдах материал

Визийг төлөвлөж буй аялал эхлэхээс дор хаяж 15 хоногийн өмнө мэдүүлсэн байх шаардлагатай.
· Мэдүүлэгт хавсаргах бичиг баримтыг доорх дарааллын дагуу цэгцэлсэн байна.
· Визний мэдүүлгийн хураамж (буцааж олгогдохгүй) : 60 евро, харин 6-12 насны хүүхэд 35 евро, 6-аас доош
насны хүүхэд үнэгүй (хураамжийг виз мэдүүлэхдээ зөвхөн төгрөгөөр бэлнээр төлөх бөгөөд ханш 15 хоног тутам
өөрчлөгдөж байдгаас шалтгаалан харгалзах үнийн дүнг Та тус ЭСЯ-ны Визний хэлтсээс асууж тодруулна уу)
· Хавсаргах бичиг баримт дутуугаас виз татгалзах магадлал өндөр болохыг анхаарна уу.
· Виз хүсэгч нь өөрийн биеэр ирж мэдүүлгээ өгөх шаардлагатай бөгөөд ингэхдээ доорх бичиг баримтуудыг
хавсаргасан байна :
-Бүрэн гүйцэд бөглөсөн визний мэдүүлгийн маягт 1 ш
-Шаардлага хангасан 35ммХ45мм-ийн хэмжээтэй 1% цээж зураг (зурганд тавигдах шаардлагыг ЭСЯ-ны цахим
хуудаснаас, эсвэл Визний хэлтэст ирж үзнэ үү)
-Паспорт (хувийн мэдээлэл агуулсан нүүр хэсэг, сунгалттай болон визтэй хуудаснуудын хуулбар) :
– Мэдүүлж буй визний дуусах өдрөөс хойш 3 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх
– Дор хаяж 2 чөлөөтэй хуудастай байх
– Олгосон огнооноос хойш 10 жил өнгөрөөгүй байх
-Төрсний гэрчилгээ (эх хувь, хуулбар, тухайн хэл дээрх орчуулгын хамт)
-Өмнөх паспортууд (эх хувь + хувийн мэдээлэл агуулсан нүүр хэсэг, сунгалттай болон визтэй хуудаснуудын
хуулбар) (хэрэв үрэгдүүлсэн, эсвэл өмнө нь паспорт авч байгаагүй бол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас лавлагаа авчрах + орчуулга)
-Гэр бүлийн байдлын харуулсан иргэний бичиг баримт (гэрлэлтийн баталгаа – эх хувь, хуулбар, тухайн хэл дээрх орчуулга)
-Дор хаяж 6 сарын хугацаагаар ашигласан банкны дансны хуулга (эх хувь), эсвэл хадгаламжийн дэвтэр (эх хувь, хуулбар)
ХЭРВЭЭ ТА АЛБАН ГАЗРЫН АЖИЛТАН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛ :
-Хөдөлмөрийн гэрээ, сүүлийн 3 сарын цалингийн тодорхойлолт, эсвэл ажилласан жил, цалингийн хэмжээг тусгасан
ажил олгогчийн тодорхойлолт, амралт буюу ч л олгосон зөвшөөрөл (эх хувь, тухайн хэл дээрх орчуулга).
ХЭРВЭЭ ТА ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРАЛ БОЛ :
-Байгууллагын гэрчилгээ (эх хувь, хуулбар, тухайн хэл дээрх орчуулга), эрхэлж буй үйл ажиллагаатай холбоотой баримт
-Байгууллагын дансны хуулга (эх хувь, хуулбар).
ХЭРВЭЭ ТА ОЮУТАН, СУРАГЧ БОЛ :
-Сургуулийн тодорхойлолт (эх хувь, тухайн хэл дээрх орчуулга).
ХЭРВЭЭ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД БОЛ :
-Нотариатаар гарын үсгийн баталгаа хийлгэсэн эцэг эхийн зөвшөөрөл (эцэг, эх тус тусдаа) – (эх хувь, тухайн хэл дээрх орчуулга).
ХЭРВЭЭ ТАНЫ ОРОН БАЙР, САНХҮҮГИЙН АСУУДЛЫГ УРЬЖ БУЙ ЭТГЭЭД ХАРИУЦАЖ БАЙГАА БОЛ:
-Урьж буй хүн оршин суугаа хотын захиргаанаасаа авсан урилга (эх хувь, хуулбар)
-Таны байх хугацаанд гарч болох бүх зардлыг хариуцах талаар урьж буй хүний гарын үсэг зурсан мэдэгдэл (эх хувь)
-Урьж буй хүний сүүлийн 3 сарын цалин, эсвэл тэтгэврийн хуудас, татвар төлсөн тухай сүүлийн баримт (эх хувь, хуулбар)
-Урьж буй хүний байрны түрээсийн гэрээ, эсвэл байр эзэмших гэрчилгээ (хуулбар)
Хэрвээ урьж буй хүн Таныг санхүүгийн хувьд бүрэн батлан даахгүй тохиолдолд Та аяллын хугацаандаа өдөрт
дор хаяж 28,1 еврогоор тооцон санхүүгийн чадвартайгаа харуулах ёстой. Үүнийг аяллын чек, бэлэн мөнгө, олон улсын эрхтэй банкны картыг холбогдох дансны хуулгын хамтаар харуулж болно.
ХЭРВЭЭ ТА ӨӨРӨӨ ОРОН БАЙР, АЯЛЛЫН БҮХ ЗАРДЛАА ХАРИУЦАЖ БАЙГАА БОЛ:
-Төлбөрийг нь төлсөн зочид буудлын захиалгын хуудас
-Та аяллын хугацаандаа өдөрт дор хаяж 56,2 еврогоор тооцон санхүүгийн хувьд боломжтойгоо харуулах ёстой.
Үүнийг аяллын чек, бэлэн мөнгө, олон улсын эрхтэй банкны картыг холбогдох дансны хуулгын хамтаар харуулж болно.
-Шенгений орнуудад хүчин төгөлдөр бүхий эрүүл мэнд, эмчилгээ, нутаг оронд нь зөөн тээвэрлэх даатгалын гэрээ
/даатгалын дүн нь 30,000 евро-оос доошгүй байх/ (эх хувь, хуулбар)
-Онгоцны ирэх буцах тийз, эсвэл баталгаажсан захиалга (эх хувь, хуулбар)

Print Friendly, PDF & Email

Япон улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд шаардагдах материал

Хувийн компани болон төрийн байгууллагад ажилладаг бол:
1. Гадаад паспорт /хугацаа нь 6 сарын хүчинтэй байх, 2сул хуудастай байх/
2. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наана/
3. Ажлын газрын тодорхойлолт
4. Хөрөнгийн баталгаа: Банкны хадгаламжийн дэвтрийн дансны үлдэгдлийн тодорхойлолт болон сүүлийн 3 сарын депозит хуулга 2-ыг авч ирэх
5. Ажлын газраас нь батлан даан аяллын төлбөрийг төлж буй бол ажиллаж буй компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, банкны хадгаламжийн гүйлгээ, банкны тодорхойлолт
6. Нийгмийн даатгалын дэвтэр болон түүний хуулбарын хамт
7. Гэр бүлийн гишүүн хамт яваа тохиолдолд /гэрлэлтийн гэрчилгээ, хүүхэд хамт яваа бол төрсний гэрчилгээ авч ирэх/
8. Иргэний үнэмлэхний хуулбар

Өөрийн хувийн компанитай бол
1. Гадаад паспорт /хугацаа нь 6 сарын хүчинтэй байх/
2. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/
3. Ажлын газрын тодорхойлолт
4. Хөрөнгийн баталгаа: Банкны хадгаламжийн дэвтрийн дансны үлдэгдлийн тодорхойлолт болон сүүлийн 3 сарын депозит хуулга
5. Хувийн компанитай бол компаний албан ёсны гэрчилгээ /эх хувь/
6. Хувийн компанитай бол компаний татварын бичиг /харьяалагдах дүүргийн татварын хэлтсээс сүүлийн улирлын татвар төлсөн тодорхойлолт/
9. Нийгмийн даатгалын дэвтэр түүний хуулбарын хамт
7. Гэр бүлийн хамт яваа бол гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь хуулбарын хамт/
8. Иргэний үнэмлэхний хуулбар

Тэтгэвэр
1. Гадаад паспорт /хугацаа нь 6 сарын хүчинтэй байх/
2. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/
3. Тэтгэврийн дэвтэр 4. Хөрөнгийн баталгаа: Банкны хадгаламжийн дэвтрийн дансны үлдэгдлийн тодорхойлолт болон сүүлийн 3 сарын депозит хуулга /Зардлыг бусад хүн хариуцаж байгаа тохиолдолд тухайн хүний Ажлын газрын тодорхойлолт 5. Хөрөнгийн баталгаа: Банкны хадгаламжийн дэвтрийн дансны үлдэгдлийн тодорхойлолт болон сүүлийн 3 сарын депозит хуулга 6. Хувийн компанитай бол компаний албан ёсны гэрчилгээ /эх хувь/ 7. Хувийн компанитай бол компаний татварын бичиг /харьяалагдах дүүргийн татварын хэлтсээс сүүлийн улирлын татвар төлсөн тодорхойлолт/
10. Нийгмийн даатгалын дэвтэр түүний хуулбарын хамт
8. Гэр бүлийн хамт яваа бол гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь хуулбар хамт/
9. Иргэний үнэмлэхний хуулбар

Оюутан
1. Гадаад паспорт /хугацаа нь 6 сарын хүчинтэй байх/
2. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/
3. Сургуулийн тодорхойлолт
4. Төрсний гэрчилгээ болон эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ
5. Хөрөнгийн баталгаа: Банкны хадгаламжийн дэвтрийн дансны үлдэгдлийн тодорхойлолт болон сүүлийн 3 сарын депозит хуулга
6. Хэрэв ямар нэгэн байгууллага батлан даан аялалын төлбөрийг төлж буй бол ажиллаж буй компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын тодорхойлолт, банкны хадгаламжийн гүйлгээ, банкны тодорхойлолт
7. Гэр бүлийн хамт яваа бол гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь хуулбар хамт/
8. Иргэний үнэмлэхний хуулбар

Хувиараа ажил эрхэлдэг бол
1. Гадаад паспорт /хугацаа нь 6 сарын хүчинтэй байх/
2. Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наана/
3. Ажлын газрын тодорхойлолт
4. Хөрөнгийн баталгаа: Банкны хадгаламжийн дэвтрийн дансны үлдэгдлийн тодорхойлолт болон сүүлийн 3 сарын депозит хуулга
5. Нийгмийн даатгалын дэвтэр түүний хуулбарын хамт
6. Гэр бүлийн хамт яваа бол гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь хуулбарын хамт/
7. Иргэний үнэмлэхний хуулбар

Print Friendly, PDF & Email

Солонгос улсын виз хүсэхэд бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  1. Бүрэн гүйцэд бөглөсөн анкет
  2. 5×4.5 хэмжээтэй өнгөт зураг 1 % /сүүлийн 1 сарын дотор авахуулсан байх/

Цээж зурагны стандарт хэмжээ:

  • Зурган доторхи нүүрний хэмжээний өргөн: 3,5 см
  • Зурган доторхи нүүрний хэмжээний урт: 2,5 см
  • Цагаан фонтой 2 чих болон дух гаргасан байна.
  1. Гадаад паспорт түүний хуулбар /Дуусах хугацаа 6 сараас доошгүй байх, 2 сул хуудастай байх/
  2. Цагдаагийн газрын тодорхойлолт /Анх удаа БНСУ-д зорчиж буй 18-60 насныханд хамааралтай. Чэжү явж байсан бол мөн л авна/
  3. Гэрлэсэн эсэх лавлагаа Үүнийг өөрийн статуст тохируулан авна. БНСУ-д зорчиж буй 18—аас дээш насны бүх виз мэдүүлэгчид хамааралтай /1988 оноос өмнө бүртгүүлсэн гэр бүл зуун айлын иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа авна/

Гэрлсэсн бол: Гэрлэлт бүртгэлийн лавлагаа

Гэрлээгүй бол: Гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа

Гэрлэлт цуцалсан бол: Гэрлэлт цуцалсан лавлагаа

Жич: Гэр бүлийн хүн нас барсан бол: Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа+ нас барсны гэрчилгээний хуулбар, эсвэл бэлбэсэн гэсэн лавлагаа

  1. Хэрэв 0-18 насны хүүхэд бол төрсний бүртгэлийн лавлагаа /эцэг эхийн регистерийн дугаар заавал байх шаардлагатай/
  2. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд эцэг эхээс нь өөр хүнд өгч явуулах бол итгэмжлэл хийлгэсэн байна.
  3. 1 Хэрвээ албан байгууллагын ажилтан бол: 1 байгууллагадаа 1-с дээш жил ажиллаж байгаа сүүлийн 6 сарын цалин сар бүр 500 000 төгрөгөөс дээш бол нийгмийн даатгалын дэвтрийн тушаал болон бусад хэсгийг хуулбарлан НДЕГ-ын лавлагааны /лавлагаа нь сүүлийн 2 жилийн мэдээлэл байна/хамт оруулвал мөнгө байршуулахгүй. /Ажлын газрын тодорхойлолт заавал авчирна/.

8.2 Хэрвээ компанийн захирал бол : сүүлийн хагас жилд 500,000 төгрөгөөс дээш татвар төлсөн тодорхойлолтоо оруулвал банкинд мөнгө байршуулахгүй. Интернэтээс авсан bar code бүхий татварын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ /Солонгос хэл дээр орчуулсан байх/

Хэрэв компанийн захиралын татвар төлөлтийн хэмжээ 500,000 төгрөгнөөс доош бол татварын тодорхойлолт+5000 000 төгрөг банкинд байршуулна.

Хувиараа бизнес эрхлэгч бол: Нотлох бичиг баримт + 5,000,000 төгрөг

Түрээсийн гэрээ+түрээсийн тодрхойлолт+сүүийн 6 сарын дансны хуулга нь сар бүр тогтмол орлоготойг нотлох шаардлагатай байх

Тэтгэвэрийн хүмүүс ганцаараа виз мэдүүлэх бол:  тэтгэвэрийн дэвтрийн хуулга+ 5 000 000 төгрөг

Хэрэв оюутан бол:  Сурч буй сургуулийн тодорхойлолт, санхүүгийн чадвараа нотлох бичиг баримт+5000000 төгрөг+эцэг эхийн дансны хуулга+төрсний бүртгэлийн лавлагаа

  1. Хэрвээ1 , 7.2-т заасан заалтыг хангахгүй бол ЭСЯ-с тогтоосон банкинд 5,000,000 төгрөгийг байршуулан банкны гэрээ болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг оруулна.
  2. БНСУ-ын элчин сайдын яаманд өгөх гараар бичсэн өргөдөл

Жич:

  1. Хаан банк-д мөнгө байршуулахдаа гадаад паспорт авч очно.
  2. Цагдаагийн газрын тодорхойлолт авахдаа виз хүсэх анкет-аа авч очно. Мөн хураамж болох 500 төгрөгийг банк-нд тушаан шилжүүлсэн байх ёстой.
  3. Нийгмийн даатгалын дэвтэр бүрэн гүйцэд бөглөгдсөн байх ёстой.
Print Friendly, PDF & Email

БНЭУ-ын виз мэдүүлэхэд шаардагдах материалууд

  1. Бүрэн гүйцэд бөглөсөн виз хүссэн маягт
  2. Гадаад паспортын хугацаа доод тал нь 6 сарын хугацаанд хүчинтэй байх
  3. Гадаад паспортын эхний хуудасны хуулбар
  4. Сүүлийн 3 сард авхуулсан цээж зураг 2 хувь
  5. Санхүүгийн чадварыг харуулсан банкны баталгаа хуудас
  6. Оюутны виз хүсч буй тохиолдолд гадаад паспортын хүчинтэй хугацаа Энэтхэгт суралцах хугацаанд хангалттай байх
  7. Виз олгоход хүлээн зөвшөөрөгдсөн Сургуулийн урилгын эх хувь болон төлбөр төлсөн баримтын хуулбар
  8. Санхүүгийн баталгаа хангалттай байх шаардлагатай бөгөөд эцэг эх болон батлан даагчийн банкны баталгаа
  9. Виз хүсэгч нь 18 нас хүрээгүй бол түүний эцэг эх болон батлан дааж буй хүний батлан дааж буйг илэрхийлсэн захиаг виз хүссэн өргөдлийн хамт өгнө.
  10. Бизнесийн виз хүсч байгаа тохиолдолд өөрийн ажиллаж буй компаний тодорхололт болон Энэтхэг дэх компаний урилга
  11. Хөдөлмөр эрхлэлтийн виз хүсч буй тохиолдолд ажил олгогчтой байгуулсан гэрээ болон албан тушаалд томилогдсон байгууллагын захиа
  12. Бүх төрлийн виз хүсэгчдийн хүчинтэй хугацаа олгосон өдрөөс эхлэнэ
  13. Виз хүссэн маягт дээр БНЭУ-руу явах зорилго үнэн зөв бичигдсэн байх
  14. Уулзалт болон эмнэлэгт үзүүлэх зорилгоор 24 цагийн дотор яаралтай виз хүссэн тохиолдолд 35 ам.доллар
  15. Виз хүсэгч нь БНЭУ-д 6 сараас дээш хугацаагаар оршин суух бол Энэтхэг улсад нэвтэрснээс 14 хоногийн дотор Гадаадыгн иргэн харьятын газар заавал бүртгүүлэх шаардлагатай /FRRO/

Print Friendly, PDF & Email