Лас Вегас, Лос Анжелесын аялал

X/25-нд   
5.499.000₮+ТИЙЗ
8 өдөр
Print Friendly

Өмнөд Калифорнийн Лос Анжелес, Невада мужийн Лас Вегас хотуудаар аялах нь америк хүний хувьд хүртэл мөрөөдөл байдаг билээ. Дэлхийн бүхий л үндэстэнгүүд амьдардаг Лос Анжелес хотоор аялахдаа та дэлхийн кино урлагын нийслэл болсон Холливуд, Унивэрсал Пикчер Студио болон дэлхийн загварын нийслэл болох Бэвэрли Хиллсээр аялаж дуртай алдартныхаа гарын хээний хажууд зургаа татуулах боломжтой. Харин та Лас Вегас хот орох үедээ л 24 цагын үдэшлэгт ирсэнээ мэдрэх болно. Хаа саагүй гэрэлтэх неон гэрэл, тэнгэр баганадсан өндөр барилгууд, хэзээ үл унтах үй түмэн хүмүүс, хамгийн гол нь КАЗИНО. Бүх барилга нь өөрсдийн өвөрмөц шийдлээрээ ялгардаг бөгөөд яг л музей шиг гайхамшигтай байх нь танд хэзээ ч уйдах зав өгөхгүй.

1 дэх өдөр: Улаанбаатар – Инчон- Лос Анжелес

Аялагчдыг Лос Анжелесийн нисэх онгоцны буудлаас хөтөч тосон аваад зочид буудалд байрлуулна. Буудалдаа орж түр алжаалаа тайлсны дараа  бид Лос Анжелес хотын төв болон алдарт Холливуд, Бэвэрли Хиллсээр аялана.
Оройн Лос Анжелесийн алдарт Willshire Boulevard-ын шөнийн амьдралтай танилцана.

2 дахь өдөр: Универсал студио

Та энэ өдөр өөрийгөө киноны дотор кино жүжигчин болсон мэтээр  төсөөлөх болно,учир нь бидний мэдэх дэлхийн олон шилдэг кинонууд хэрхэн бүтсэн талаар , киноны баатарууд тэдний гэр орон, хувцас хэрэглэлүүд болон кино урлагийн ертөнцийг мэдрэх болно. Universal City Walk Hollywood –  аялал зугаалалын цогцолбороор аялаж амрана.
Дараа нь Шерман Окс загварын төвөөр Shopping  худалдаа хийнэ.

3 дахь өдөр: Extra, Extra TV Show – The Grove худалдааны цогцолбор

Өглөө эрт The Grove  худалдаа – үзвэрийн төв рүү очиж гайхамшигт Oд,  нэвтрүүлэгч   Mario Lopez, мөн дэлхийн хамгийн үзэсгэлэнт  нэвтрүүлэгч  Maria Menounos хоёрыг  Hollywood Extra Extra – бүх оддын өдрийн тойм болсон  ТВ нэвтрүүлгийн бичлэгийн явцтай танилцана. The Grove төвийн дундуур 18 дугаар зууны трамвайгаар аялаж,
амьд хамтлагийн тоглолтыг үзэхийн хажуугаар Брэнд барааны дэлгүүрээр худалдаа хийнэ.
Дapaa  нь дэлхийд алдартай Грауманы хятад театрийн хажууд та хүссэн кино одынхоо гарын хээний дэргэд зургаа татуулж болно. Оройн нь бидний сайн мэддэг алдарт кино одуудын амьдардаг байшингуудыг харна.

4 дэх өдөр: Лос Анжелес-Лас Вегас

Өглөө эртлэн гарч 4 цаг орчим машинаар аялан  Лас Вегас хотод очоод  буудалдаа байрлана. Yдийн хоолны дараа
Лас Вегасийн алдарт Stratosphere Tower цамхаг дээр гараад, Лас Вегас хот ба түүний орчин үеийн уран барилгуудын цогцолбортой танилцана.
Орой нь бид Лас Вегасийн сонгодог Bellagio буудлын  усан оргилуурыг хөгжмийн эгшигэнд хэрхэн бүжэхийг харна.
Mirage цогцолборын The Volcano – галт шоуг үзэж, Лас Вегаст газар хөдөлсөн мэт чичирхийг мэдрэнэ.
Treasure Island /Эрдэнэсийн арал/ буудлын далайн дээрэмчдын шоуг үзэхэд,  17 дугаар зууны Buccaneer Bay хойгийн тулалдаанд оролцсон мэт,  сэтгэдэл хөдөлгөсөн шөнийн үзэлбэрүүдийг үзэх болно.

5 дахь өдөр: Аризона-Аварга Хавцал

Өглөөний цайны дараа дэлхийн долоон гайхамшигийн нэг Гранд Канион буюу Аварга Хавцалыг үзэхээр  аялана. Үнэхээр гайхалтай байгалийн дахин давтагдашгүй бүтээлийг  зургийн хальсандаа буулгахаар та тун завгүй байна.
Орой нь Лас Вегас хотын шөнийн клубт үдшийг өнгөрөнө.

6 дахь өдөр: Худалдааны төвөөр зочлох

Энэ өдөр бид  олонд танигдсан брэндүүдийг Лас Вегас хотын “Premium Outlets” – / Mall / дэлгүүрээc
нэг дороос худалдан авах, энэ аялалын /Brand Shopping/ өдрийг сэтгэл хангалуун  өнгөрүүлнэ.
Орой нь  Лас Вегас хотын түүхийг харуулсан Неон гэрлийн музей, бидний амтархан иддэг “М&M” шокаладны хотхоноор аялана. Энд танд хүүхэд нас чинь эргээд ирэх шиг санагдана..
Мөн Лас Вегас хотын дэлхийд  алдартай  “The Magic”   шоу тоглолт үзнэ.

7 дахь өдөр: Лас Вегас-Лос Анжелес

Нартай уралдан босоод Лос Анжелес хотруу хөдлөнө. Өдрийн хоолны дараа бид Номхон Дөлгөөн Далайн эргээр зөөлхөн сэвэлзсэн салхинд алхангаа бутик худалдаагаар зугаацан аялана. Дараа нь “Los Angeles Zoo & Botanical Garden” – аар зугаалж, дэлхийн ховор амьтад, ургамалуудыг амьдаар нь мэдрэх болно.
Оройн буудалдаа амарна.

8 дахь өдөр:

Бид эртлэн өглөөний цайгаа уусны дараа Лос Анжелесийн олон улсын буудлаар аялал маань өндөрлөх болно.

Print Friendly

Аяллын захиалга:


Таны нэр: Гадаад паспортын дугаар:
Таны овог: Холбоо барих утас :
Харилцах и-мэйл хаяг:




Таны сонирхож буй аялалын нэр

Аялалын төрөл


Хүний тоо: Том хүн     Хүүхэд



Аялалд гарах өдөр:


Аяллаас ирэх өдөр:

Нэмэлт тайлбар



Ангилал: Америк аялал, Аялал, Сонгодог аялал, Энэ сарын аялал

Бусад аялал:

Бээжин аялал Бээжин аялал
Сингапур /Шууд нислэг/ Сингапур /Шууд нислэг/
Сөүл – Бусан аялал Сөүл – Бусан аялал
Парис хотын аялал Парис хотын аялал

"Лас Вегас, Лос Анжелесын аялал" -д 3 сэтгэгдэл байна

  1. davka says:

    usa n ayalal yamar vnetei be

  2. enkhmaa says:

    hi tanaih tolboroon yaj avdag yum be end baritsaa avdag gej sonsson unen uu viza garsanii daraa zardalaa avdaguu tanaih daatgald hamragdsan uu ene talaar delgerengui bichij tuslaach

    • Zaya says:

      Sain baina uu, ta tus aylald hamragdah sonirholtoi baigaa bol manai company deer uuriin biyer irj uulzan zuvluguu avna uu. Manai companii buh aylal gadaad zorchigchdiin ij buren daatgald hamragdsan bolno.

Сэтгэгдэлээ хуваалцах

Сэтгэгдэл нэм

Сайтын хандалт

  • 165186Нийт зочилсон:
  • 60Өнөөдөр:
  • 60Энэ сард:
  • 3Онлайн:
  • 2011/03/29Эхэлсэн огноо:

Манай хаяг:

Жуулчин ХХК, Олимпийн гудамж 8, Улаанбаатар 14-253, Монгол улс.
Утас: + (976) - 70 00 99 70
Факс: 11 32 02 46
Гар утас: 9408 1212, 9409 1212
Имэйл: outbound@juulchin.com
Вэб сайт: www.juulchin.mn

© 2000-2013 Жуулчин ХХК. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by Juulchin.