Үзэсгэлэнт Халонг, Вьетнам

III/26-нд    Онцлох
Үнэ: 2'250'000₮
5 өдөр 4 шөнийн аялал
Print Friendly

Бахархалт 1000 жилийнхээ ойг тэмдэглээд удаагүй байгаа цагаан будааны эх орон бол Вьетнам. Хятадын халдлагад өртөж, Францын колони болж, Японнд дарлуулж байсан улс өнөөдөр яагаад аялал жуулчлалын голчлох бүс болоод байгааг та манай аяллаар явснаар мэдэх болно. Та энд л 200 төгрөгний шар айргийг ууж мөн адил хэмжээний үнэтэй хоолыг та энд л амтлах байх. Бүр цаашилбал 100 ам.доллар төлөөд арьсыг цайруулах шидтэй гэгддэг 24 кратын алтан маскыг та зөвхөн Вьетнамд л нүүрэндээ тавиулж тансаглана.

1 дэх өдөр: Улаанбаатар – Ханой хот

21:55 “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр цугларч бүртгэлээ хийлгэнэ
23:55 Инчон чиглэлд ниснэ. Хил гааль нэвтэрсний дараа транзит зааланд дараагийн нислэгээ түр хүлээнэ.
18:55 Вьетнам улсын нийслэл Ханой хотруу нисэн Ной Бай олон улсын нисэх буудлаас гарахад хөтөч,  жуулчны  унаатай тосон авч зочид буудалд хүргэж өгнө. Энэ шөнө буудалдаа байрлан нислэгийн алжаалаа тайлан амрана.

2 дахь өдөр: Ханой хот – Халонг булан

Өглөөний цайны дараа Ханой хотын аялал эхлэнэ. Ханой хотын төв талбайгаар алхаж, алдарт Хошимин-ы бунхан болон амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр, түүний эмнэлэг, нуувч, алтан загаст нуураар зугаалах болон одоогийн Вьетнам улс олон улсын хүндэт зочдыгоо хүлээн авдаг ордны хажууд зургаа авахуулан, One Pillar Pagoda буюу Вьетнамаар урт удаан аз жаргал гэж орчуулагддаг 1049 онд ганц чулуун баганан дээр баригдсан 1.25м диамертэй эртний усан дээрх сүмийг үзнэ. Энэ сүм нь сүсэгтэн олны хүслийг биелүүлдэгээрээ түүхэнд алдартай билээ. Үдийн хоолны дараа Ханойгоос зүүн хойш зүгт 170км зайд орших дэлхийн өвд бүртгэгдсэн аялал жуулчлал, байгалийн онцгой бүс болсон Халонг хотруу жуулчдын унаагаар явцгаах замдаа Вьетнамын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалын бүтээгдэхүүний дэлгүүрээр орж Вьетнам улсын хөгжлийн нэг хэлбэртэй нь танилцана. Зочид буудалдаа байрласны дараа Вьетнамын ардын хөгжмийн гайхашигт тоглолтыг сонсонгоо, үндэсний өвөрмөц урлаг болох усан дээрхи утсан хүүхэлдэйн тоглолтыг үзнэ. Оройн хоолны дараа чөлөөт цагаа та шөнийн захаар зугаалан өнгөрүүлэх боломжтой.

3 дахь өдөр: Халонг булан – Ханой хот

Өглөөний цайны дараа зориулалтын аялалын усан онгоцоор ЮНЕСКО-оос дэлхийн өвд албан ёсоор 2 удаа хүлээн зөвшөөрсөн байгалийн давтагдашгүй бүтээл болсон тот жижиг 3000 ширхэг орчим хадан цохио бүхий гайхамшигт Халонг булангаар аялан, байгалийн сайхан, нам гүм орчинд нүд, сэтгэлийг амраана. Үдийн хоолоо Халонг хотын ресторанд идээд Ханой хотруу буцан явах замдаа гайхамшигт Халонг булангийн бэлэг дурсгалын дэлгүүрээр зочилно. Оройн хоолоо Ханой хотын ресторанд идэн, зочид буудалдаа байрлан амарцгаана.

  Катба арал, Дугуйн аялал

4 дэх өдөр:Ханой хот – Чөлөөт өдөр

Чөлөөт өдөр, өглөөний цайгаа зочид буудалдаа тухлан уусны дараа та бүхэн гэр бүл, ахан дүүс, найз нөхөддөө агуу түүхт Вьетнам улсаас бэлэг дурсгалын болон өөрт хэрэгтэй зүйлсээ авч аяны богцоо дүүргээрэй. Вьетнам улс нь кофе, улаан модон эдлэл, дэлхийн бөгөөд өөрийн бренд бараанууд, матар могойн арьсан эдлэл, гавар, хатаасан жимснүүд болон ногоон цайнуудаараа маш их алдартай бөгөөд эдгээрийг та хямд үнээр худалдан авах боломжтой.

Ханой, Халонг булан shopping

Ханой, Халонг булан shopping

 

5 дахь өдөр: Ханой – Сөүл – Улаанбаатар

Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд чөлөөт цаг.
20:00 Орой Ханой хотын олон улсын  нисэх буудал Ной Бай руу явж, Улаанбаатар хотын зүг нисч Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаар хийсэн гайхалтай дурсамж дүүрэн аялалаа баяртайгаар өндөрлөнө.

Ханой, Ной Бай олон улсын нисэх буудал

Ханой, Ной Бай олон улсын нисэх буудал

Аялалын үнэнд багтсан зүйлс:

  • УБ-Инчон-Вьетнам-Инчон-УБ чиглэлийн ислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /3*/
  • Хөтөлбөрт заагдсан хоол /өглөө, өдөр, оройн хоол /
  • Хөтөлбөрт заагдсан Монгол-Англи хэлтэй хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана
  • Гадаад зорчигдын иж бүрэн даатгал

   Аялалын үнэнд багтаагүй зүйлс:

  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Жич:  /Дээрх хөтөлбөр жишиг хөтөлбөр бөгөөд нислэгийн хуваарь болон хүний тооноос хамаарч уг хөтөлбөрт болон үнэнд өөрчлөлт орж болно/

Print Friendly

Аяллын захиалга:


Таны нэр: Гадаад паспортын дугаар:
Таны овог: Холбоо барих утас :
Харилцах и-мэйл хаяг:




Таны сонирхож буй аялалын нэр

Аялалын төрөл


Хүний тоо: Том хүн     Хүүхэд



Аялалд гарах өдөр:


Аяллаас ирэх өдөр:

Нэмэлт тайлбар



Ангилал: Ази аялал, Ангилагдаагүй, Аялал

Бусад аялал:

Сөүл – Бусан аялал Сөүл – Бусан аялал
Парис хотын аялал Парис хотын аялал
Үзэсгэлэнт ЧЭЖҮ арал Үзэсгэлэнт ЧЭЖҮ арал
Сөүл хотын аялал Сөүл хотын аялал

Сэтгэгдэлээ хуваалцах

Сэтгэгдэл нэм

Сайтын хандалт

  • 163714Нийт зочилсон:
  • 145Өнөөдөр:
  • 2571Энэ сард:
  • 0Онлайн:
  • 2011/03/29Эхэлсэн огноо:

Манай хаяг:

Жуулчин ХХК, Олимпийн гудамж 8, Улаанбаатар 14-253, Монгол улс.
Утас: + (976) - 70 00 99 70
Факс: 11 32 02 46
Гар утас: 9408 1212, 9409 1212
Имэйл: outbound@juulchin.com
Вэб сайт: www.juulchin.mn

© 2000-2013 Жуулчин ХХК. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by Juulchin.