full
color
#666666
http://www.juulchin.mn/wp-content/themes/juulchinoutbound/
http://www.juulchin.mn/
#313e8f
style2
77121212, 94091212, 94081212,

Үнэт зүйлс

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эх орны байгалийн сайхан, үндэсний өв уламжлал, ёс заншил, нүүдэлчин соёл иргэншил, түүх соёлын гайхамшгаар гадны жуулчдыг татаж, дэлхий дахинд улс орноо сурталчилан таниулах, монгол аялагчидаа дэлхийн хөгжил, өөр соёл иргэншилтэй танилцуулан аялуулах тэргүүлэх байр сууриа хадгалж, аялал жуулчлалын салбарыг Монгол улсын хөгжлийн нэгэн тулгуур багана болгоход манлайлах үүрэг гүйцэтгэнэ.

АЛСЫН ХАРАА

Дэлхийн стандартад нийцсэн олон улсын сүлжээний аялал жуулчлалын групп болно.

ҮНЭТ ЗҮЙЛС

АНХДАГЧ
Бид Монголын аялал жуулчлалын түүхийг бичилцэж, амжилт бүтээлийн өнгөрсөн, одоо, ирээдүй он цагийн хэлхээс.

ТЭРГҮҮЛЭГЧ
Cалбартаа тэргүүлэгч байж, хийж бүтээснээрээ харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олж, хэрэглэгчээ дээдэлсэн найдвартай, чанартай үйл ажиллагаагаар бусдыг манлайлан ажиллана.

МЭРГЭЖЛИЙН БАГ
Дурсамж дүүрэн, сэтгэл хангалуун аялал бүрийн ард манай мэргэшсэн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, мэдрэмжтэй хамт олон байж үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн ажиллана.

ШИНИЙГ САНААЧЛАГЧ
Үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн үргэлж шинийг санаачлагч байж, эрсдлийг даван туулж амжилтын үр шимийг харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ талархалыг хүлээж байдаг нь бидний нэр төрийн баталгаа болно.

ХАРИУЦЛАГАТАЙ
Бид бизнесийн ашиг орлогынхоо тодорхой хувийг нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан зарцуулахад зориулдаг. Байгаль орчинд ээлтэй, нийгмийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулахын зэрэгцээ аяллын бүтээгдэхүүнээрээ нутгийн иргэдийн амьжиргааг дэмжиж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага байна.


Асуулт асуух
1
Close chat
Сайн байна уу? Та ямар аялал сонирхож байна вэ?

Асуух