full
color
#666666
http://www.juulchin.mn/wp-content/themes/juulchinoutbound/
http://www.juulchin.mn/
#313e8f
style2
77121212, 94091212, 94081212,

Мэндчилгээ

Гүйцэтгэх захирал
Ц.Отгонбаяр

              Эрхэм хүндэт харилцагч, хамтран ажилладаг байгууллага, аялагч та бүхэнтэйгээ “Би ЖУУЛЧИН” сэтгүүлийнхээ шинэ дугаараар уулзаж байгаадаа маш их баяртай байна. “Аялах” гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх, эрэлхийлэх, шинэ боломж нээх арга замын нэг гэдэгтэй үргэлж би санаа нийлдэг. Монголын аялал жуулчлалын анхны брэнд болсон “ЖУУЛЧИН” компанийн шинэ аяллын анхны үйлчлүүлэгч байж ирсэн танд баяр хүргэж байна. Манай хамт олон 2016 оноо Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Аялал Жуулчлалын Дээд Шагнал”- шалгаруулалтын “Шилдэг Гадаад Аяллын Компани-2015” – иар шалгарсан амжилтаар угтсан. 2016-2017 онд олон шинэ бүтээгдэхүүн, тусгай нислэгтэй Хайнан, Дубай, Чэжү, Тайланд улс руу аялах аяллуудаа бэлэн болгож шинээр Зүүн Европын Австри, Чех, Унгар, Бали, Бусан зэрэг хотууд руу шинэ хөтөлбөрөөр та бүхэндээ бэлэг барьж байна.

Түүнчлэн зүүн өмнөд азийн Сингапур, Малайз, Хонгконг, Вьетнам, ОХУ-ын томоохон хотууд болох Москва, Санкт-Петрбург, Иркутск болон бусад хотуудын аялал, АНУ-ын Нью Йорк, Вашингтон, Лас Вегас, үзэсгэлэнт Хавайн арлаар аялах боломжуудыг аялагч та бүхэндээ олгож байна. XIV Далай багшийн хэлсэн “Жилдээ нэг удаа ч болов өмнө нь очиж үзээгүй газраа зорин очиж бай” гэсэн сургаалийг аялагч та бүхэндээ хандан хэлэхийн зэрэгцээ сэтгүүлийн маань шинэ дугаараар дэлхийн аялал жуулчлалын сүүлийн үеийн хандлага, олон сонирхолтой шинэ мэдээлэлтэй танилцаж, дараа дараагийн аяллуудаа төлөвлөнө хэмээн найдаж байна.
Аялахад алс хязгаар үгүй…


Асуулт асуух
1
Close chat
Сайн байна уу? Та ямар аялал сонирхож байна вэ?

Асуух