full
color
#666666
http://www.juulchin.mn/wp-content/themes/juulchinoutbound/
http://www.juulchin.mn/
#313e8f
style2
77121212, 94091212, 94081212,

Даатгал

Даатгал гэж юу вэ?

Даатгал нь анх үүссэн цагаасаа хойш байгалийн гамшиг, осол аюул, гал түймэр, газар хөдлөлт, дээрэм тонуул зэрэг бүх нийгмийн тогтолцоо, цаг үед байсан гэнэтийн тохиолдлын улмаас өмч эзэмшигчдэд учирсан хохирлыг нөхөх үр өгөөж бүхий арга хэрэгсэл болж ирсэн юм. Хүний амьдралын хэвийн үйл явцыг алдагдуулдаг дээрхи тохиолдлууд нь урьдчилан тооцоолох боломжгүй, гэнэтийн шинжтэй байдаг. Үүнийг эрсдэл гэж нэрлэдэг. Иймээс өмч хөрөнгийг эзэмшигч хэн нэгэн нь аливаа эрсдэл учирсан үед эд хөрөнгөө нөхөн сэргээхэд зориулагдах эх үүсвэртэй байх сонирхолтой байдаг.

Даатгал гэдэг нь гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй аюул, эрсдэлээс учирч болох хохирлоо нөхөх баталгаатай байх болон тохиролцсон болзлоор нөхөн авах зорилгоор даатгуулж, түүний төлөө зохих хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгуулагчид учирч болох хохирлыг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр үүрэг хүлээж, эрх эдлэх харилцаа юм. Өөрөөр хэлбэл, даатгал гэдэг нь аливаа эрсдэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа юм.

Даатгалын тулгуур зарчмууд

  • Utmost good faith буюу туйлын илэн далангүй байх 1- р зарчим
    • Даатгагчийн тухайн эрсдлийг даатгах эсэх, даатгавал ямар хураамжаар даатгах зэрэг шийдвэрийг гаргахад нөлөөлөх аливаа хүчин зүйлийн талаар гагцхүү даатгуулагч л бүрэн мэдэх тул даатгуулагчийн зүгээс туйлын илэн далангүй байх зарчим баримтлах ёстой. Энэ зарчим зөрчигдсөн тохиолдолд даатгалын гэрээг даатгагчийн саналаар цуцалж болно.
  • Indemnity буюу учирсан хохирлыг нөхөн төлөх 2-р зарчим
    • Энэ зарчим даатгалын үндсэн мөн чанарыг илэрхиилдэг
  • Insurable interest буюу даатгалын ашиг сонирхол гэгдэх 3-р зарчим
    • Даатгуулагч даатгалын зүйлийн хоорондох хуулиар зөвшөөрөгдсөн санхүүгийн харилцаанаас урган гарч байгаа даатгуулах эрхийг даатгалын ашиг сонирхол гэнэ.Даатгалын түүхэн хөгжлийн явцад практикаас бүрэлдэн тогтсон энэхүү зарчим бусдын эд хөрөнгө, амь нас зэрэг зүйлсээр ашиг хонжоо олох боломжийг таслан зогсоож байгаагаараа онцлог юм
  • Proximate cause буюу анхдагч шалтгаан гэгдэх 4-р зарчим
    • Хохиролыг учруулсан аюул осол нь даатгалын гэрээнд тусгагдсан байх ёстой. Ө/х осол гарахад хүргэсэн анхдагч шалтгаан даатгагдсан эсэхийг тодорхойлох Жнь: Байшингаа галын эрсдэлээс даатгасан бол зөвхөн галын эрсдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлнө. Харин газар хөдлөлтийн улмаас гал авалцан байшин шатсан бол нөхөн төлбөр олгохгүй. Энэ тохиолдол гал гарсан анхдагч шалтгаан нь гал биш газар хөдлөлт
  • Subrogation буюу даатгуулагч даатгагчид эрхээ шилжүүлэх 5-р зарчим
    • Даатгуулагч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийн өмнө эсвэл дараа нь буруутай этгээдээс учруулсан хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлээ бүх эрхийн хамт өөрийн нэрээр даатгагчид шилжүүлдэг. Энэ нь Даатгуулагч учирсан хохирлыг давхар нөхөн төлүүлэхгүй гэсэн зорилгийг агуулсан зарчим юм.
  • Contribution буюу хохирлыг хамтарч нөхөн олгох 6-р зарчим
    • Даатгуулагч зарчмын хувьд эд хөрөнгө, ашиг сонирхолоо хэдэн ч удаа даатгуулж болно. Харин энэ тохиолдолд учирсан хохирлыг даатгагч бүр өөр өөрийн хүлээх хариуцлагын хэмжээгээр оролцоно. Энэ нь даатгуулагч учирсан хохирлын хэмжээнээс хэтрүүлж хохирлоо нөхүүлэхгүй байх гэсэн зарчим юм. Даатгал ашиг олох хэрэгсэл байж болохгүй.
  • Arbitration буюу маргааныг таслан шийдвэрлэх 7-р зарчим
    • Даатгалын гэрээ хэрэгжих явцад үүссэн аливаа маргаантай асуудлыг шүүхэд хандах эсвэл гэрээнд оролцогч талуудын харилцан зөвшөөрсөн арбитражийн журмаар шийдвэрлүүлнэ. /Эх үүсвэр: Монгоын даатгагчдын холбоо/

Даатгалын бүтээгдэхүүн

Ердийн даатгал

  • Гэнэтийн осол, эмчилгээний даатгал
  • Хөрөнгийн даатгал
  • Авто тээврийн хэрэгслийн даатгал
  • Гэнэтийн осол, эмчилгээний даатгал
  • Ачааны даатгал
  • Барилга угсралтын даатгал
  • Газар тариалангийн даатгал
  • Мал амьтдын даатгал
  • Агаарын хөлгийн даатгал
  • Гэнэтийн осол, эмчилгээний даатгал
  • Авто тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал
  • Хариуцлагын даатгал
  • Санхүүгийн даатгал
  • Зээлийн даатгал
  • Итгэлцлийн даатгал
  • Төмөр замын болон усан замын тээврийн хэрэгслийн даатгал
  • Төмөр замын эсхүл усан замын тээврийн хэрэгслийг өмчлөх, эзэмших ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал
  • Агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгал

Урт хугацааны даатгал

  • Хугацаат амьдралын даатгал
  • Насан туршийн даатгал
  • Хуримтлалын даатгал
  • Тэтгэврийн даатгал
  • Эрүүл мэндийн даатгал
  • Аннуити даатгал

Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал гэж юу вэ?

Гадаад улсад зорчиж байх үед таны эрүүл мэндийг хамгаалахаас гадна ачаа тээш алдагдах, нислэг саатах гэх мэт аяллын үед гарч болох эрсдэлүүдээс хамгаалах иж бүрэн даатгалыг хэлнэ..

Даатгалын хугацаа
  • Даатгуулагчийн гадаадад аялах хугацаагаар тодорхойлогдоно.
Даатгалын эрсдэл
  • Гэнэтийн осол эсвэл өвчлөлөөс үүсэх хохирол /эмнэлэг эмчилгээний зардал, эм тариа хүргэх зардал, гэр бүлийн гишүүний яаралтай замын зардал/
  • Гэнэтийн осол болон өвчний улмаас нас барах /нас барсан тохиолдолд шарилыг эх орон руу нь тээвэрлэх зардал/
  • Ачаа тээшинд хохирол учрах /нислэгийн үед ачаа тээш алдагдах зардал, ачаа тээш нислэгээс хоцорч ирэх, алдагдсан ачаа тээшний байрлал тогтоох, тээвэрлэн хүргэх зардал/
  • Нислэг саатаснаас үүсэх хохирол
  • Бичиг баримтанд учирсан хохирол /гадаад паспорт, жолооны үнэмлэх иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд эргүүлэн сэргээх зардал
  • Нэмэлт хамгаалалт /хуулийн хамгаалалт, батлан даалт гаргах зардал, бэлэн мөнгөний урьдчилгаа/

Мэдээллийн эх үүсвэр: Монре даатгал


Асуулт асуух
1
Close chat
Сайн байна уу? Та ямар аялал сонирхож байна вэ?

Асуух